Т.Бадрал 2017.09.26 | ОБЕГ-ын ХМА

Т.Бадрал Унгар улсад албан айлчлал хийж байна

Т.Бадрал Унгар улсад албан айлчлал хийж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ сарын 25-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах албан айлчлал хийж байна.

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНУУ-ын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын хамтын ажиллагааг сэргээн шинэ түвшинд гаргах зорилгоор тус улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дарга, доктор Золтан Гора ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг албан ёсоор урьсан юм.

Айлчлалын үеэр Онцгой байдлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах болон БНУУ-ын Галын академид Онцгой байдлын алба хаагчдыг сургах боломжуудыг судлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.