Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа
2017.09.20

Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

Алба хаагчдыг хүлээн авах ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, VI мотобуудлагын Батальон захирагч, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, дайн байлдааны хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагч та бүхэнд ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэе. Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад оролцоод байна.  Цаашдаа ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох Онцгой байдлын албаны алба хаагчдыг тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Та бүхнээр бахархаж байна. Цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.

Ингээд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол олголоо.

ОБЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/783 дугаар тушаалаар,

Хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор:

Аврах тусгай ангийн Техникийн бүлгийн дарга, дэслэгч Ихбаярын Идэргарав,

Хугацааны өмнө ахлах ахлагч цолоор:

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Хашхүүгийн Хашболд,

Мөн газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Алтангэрэлийн Амгаланбаатар,

Мөн газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Мөнхсүлдийн Мөнхжаргал,

Мөн газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ганболдын Баясгалан,

Мөн газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Насантогтохын Юндэндалай,

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлагч Баяраагийн Мөнхнасан,

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Дүүгээгийн Нямдаваа,

Мөн газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Сугирын Батмөнх,

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Батбаярын Ууганбаяр,

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Жаргалсайханы Амартүвшин,

Хугацааны өмнө ахлагч цолоор:

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж,

Мөн газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Төмөрбаатарын Эрдэнэ-Очир,

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Энхбаатарын Эрдэнэбат,

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Доржпаламын Нямдорж нарт тус тус олголоо.

Мөн ОБЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний Б/784 дүгээр тушаалаар,

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Батбилэгийн Нямдорж,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Цээтлэнгийн Наранбаатар, жолооч-холбоочин, ахлах ахлагч Шаравдоржийн Баянжаргал, мөн газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Мөнхтогтуурын Ариунболд,

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Улаанхүүгийн Баатархүү,

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч Нацагдоржийн Нямсүрэн,

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Цогбадрахын Ганбаатар,

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бямбацэрэнгийн Доржсүрэн нарыг Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр,

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Балсангийн Ганцогт,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батбаатарын Очирбат,

Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Энхболдын Золзаяа,

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэн-Ишийн Баттулга нарыг Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Бямбагэрэлийн Пүрэвдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр тус тус шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.