Баттөмөр.Б 2017.10.11 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллаж байна
Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор Ц.Мөнхбат сурагчдад хичээл зааж байгаа нь

УИХ-н гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан шинээр гарсан хуулиудыг таниулах, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Сургалтанд МСҮТ-н 83 сурагч , 3 багшийн хамт эхний удаад хамрагдсан бөгөөд сургалтыг Дархан-Уул аймгийн Хууль Зүйн Туслалцааны төвийн ахлах өмгөөлөгч Н.Баярмаа, туслах Д.Золзаяа нар "Шинээр батлагдсан эрүүгийн хууль ба зөрчлийн тухай хууль" , Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор Ц.Мөнхбат "Гэмт хэргийн ойлголт ба ялын төрөл" , Дархан-Уул аймгийн хяналтын проурор Г.Яндаг " Зөрчил гэж юү вэ, Зөрчлийн тухай шинэ хууль" зэрэг сэдвээр тус тус заалаа.

Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн сурагчид

Хууль Зүйн Туслалцааны төв нь 2014 оны 1 сард батлагдан гарсан "Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн тусламж үзүүлэх " тухай хуулийн дагуу анх УБ хотноо үүсэн байгуулагдсан бөгөөд Дархан-Уул аймагт 2014 оны 2 сард 2хүний бүрэлдхүүнтэйгээр үүсэн байгуулагдсан байгууллага юм.

Цаашид энэхүү сургалт бусад ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд үргэлжлэн зохион байгуулагдах болно. Ингэснээр өсвөр насны хүүхэд багачуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлхэд том алхам болж байгааг УИХ-н гишүүн Б.Баттөмөр онцлон харж байгаа юм.