УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
2017.10.18

О.Баасанхүү: УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон бол саналаараа огцрох ёстой

Хүний эрхийн хорооны хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийлсэн тэрээр нийгмийг сэртхийлгээд буй охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудалд хандан УИХ-ын гишүүний холбогдсон хүчингийн хэргийг дурдахгүй өнгөрч болохгүйг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би тэр хүнийг гэмт хэргийг үйлдсэн үйлдээгүйг дүгнэхгүй, гэхдээ төрийн түшээ иймэрхүү хэрэгт холбогдвол сайн дураараа огцордог, эмэгтэйчүүдээс уучлал гуйдаг, эхчүүдээс уучлал гуйдаг дараа нь эргээд улстөрдөө ордог.