Энхболд.Н Нямдорж.Ц Хүрэлбаатар.Ч Чинзориг.С Цогтбаатар.Д 2017.10.20 | Телевиз: МН25-р суваг

Шинэ сайдууд халаа сэлгээ хийх үү?

Шинэ сайдууд

Шинэ засгийн газар бүрдлээ. 

Томилогдсон сайдууд салбартаа ямар шинэчлэл, ямар бодлого барьж ажиллах тухай тодруулга ярилцлага авлаа. 

БХЯ-ны сайд Н.Энхболд: Батлан хамгаалах яам бол онцгой тусгай нарийн мэргэжил мэдлэг шаардсан салбар одоогоор ингэнэ тэгнэ гэсэн зүйл баримжаа алга, хуулийн дагуу, ном журмаар хамтран ажиллана. Хуулийн хүрээнд ажиллаж чадах хүмүүстэйгээ л ажиллана.

СЯ-ны сайд Ч.Хүрэлбаатар: Сангийн яамны хувьд 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв гэх мэт ажлууд эхний ажил. Төсвийн сахилга батыг алдагдуулахад гар бие оролцдог хүмүүстэй хамтран ажиллах боломжгүй. Хамгийн нэгдүгээрт хүүхдийн мөнгийг бүгдэд олгох залгаад өвлийн бэлтгэл, холбоотой зардлууд, гэх мэт асуудлуудыг судалж ажиллана.

ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар: Гадаад яам гэдэг бол төрийн тусгай алба, мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой. Хүмүүсээ хүндэтгэж ажиллана. Тийм ч учраас мэргэжлийн хүмүүст айх аюул байхгүй.

ХНХЯ-ны сайд С.Чинзориг: Сайдынхаа албыг аваад халаа сэлгээ хөдөлгөөн хийх цаг хугацаа байхгүй, шууд онцгой анхааралд буй ажлуудруугаа орно. Өөр бусад зүйлд зарцуулах цаг алга.

ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж: Хуулиас гадуур ажиллаж буй тохиолдлыг засна.