НИТХ-дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү
2017.10.31

НИТХ-д Засаглалын хямрал үргэлжилсээр байна

НИТХ-д засаглалын хямрал нүүрлээд буйг АН-ын бүлэг үзэж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга С.Амарсайханыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Тэргүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ирц хүрээгүй гэсэн шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшлогдсон хурал болсон боловч ийнхүү МАН-ын бүлэг завсарлага авсанаар хойшлогдсон юм.

НИТХ-дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Эрх баригч намын бүлэг завсарлага авсанаар иргэдийн хурал үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байна. Бид НИТХ-д засаглалын хямрал нүүрлэчихээд байна гэж харж байна.