УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.11.03

Машин ачилтын торгуулийн мөнгийг улсын төсөвт оруулая!

Машин ачлагын журмыг цэглэх цаг ирсэнг иргэд сануулж байна. Ачлагын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн олж буй орлогоос төсөвт суулгах хэрэгтэй байгаа юм. 

Автомашин ачилт олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч нийслэлээс шинэ журам батлагдаж замын цагдаагийн албан хаагчид тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд нааж наалт байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ачигч байгууллага зөөвөрлөж торгууль төлөх журамтай болсон. Хэдийгээр ачих үйл явц өмнөхөө бодход дээрдсэн ч бусдын хөрөнгийг дураар ачих явдал буурсангүй.  

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хориотой газар зогсоосон байхад ачиж байхыг хараагүй, замын байцаагч нарыг торгуулийн хуудас бичээд орхидог тэр торгуул нь шууд улсад орж байгаа. Одоо манайд шууд ачаад явчихдаг. Хэн ачиж байна вэ гэхээр ачилтын компани ачиж байна. Үйл ажиллагааны зардлаа торгуульдаа шингээж байна. Түүнээс нь хэд нь улсад орж байгааг мэдэхгүй шүү дээ. Маш өндөр төлбөр нэхдэг, төлөхгүй бол өгөхгүй гэдэг. Ачилтын компани, Замын цагдаатай хуувилдаж байна гэх мэдээлэл ч байна.

Машин ачих журмыг шинэчлэх цаг болжээ