Оюунхорол.Д 2017.11.10 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдлыг бууруулахад зоригтой арга хэмжээ авах шаардлагатай

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Ингээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын асуултыг хүргэж байна. 

Өнөөдөр хамгийн том тулгамдсан асуудлыг ярьж байна. Шийдвэрлэх арга замын талаар хүн бүр тодорхой байр суурийг илэрхийлдэг. 2016 онд Монгол улс анх удаа "Агаар бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг баталсан. Энэ олон улсын агаар, орчны бохирдлыг бууруулсан туршлагууд дээр тулгуурлан боловсруулсан.

Агаарын бохирдлыг бууруулахад түүхий нүүрсний хэрэглээг 80 хувиар хэрхэн бууруулах вэ гэдэг том зорилтыг тавьдаг.

Гэхдээ үүнийг бууруулахад нэг арга замаар, түргэн шуурхай шуурхай шийдэх боломжгүй гэдэгтэй санал нэг байна.

Тийм учраас зоригтой арга хэмжээ авах шаардлагатай. Тиймээс Ерөнхий сайд нэгдүгээрт Улаанбаатар хотынхоо түүхий нүүрсний хэрэглээг бууруулахад зоригтой арга хэмжээ шаардлагатай. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?Орон сууцжуулах хөтөлбөрий хэрэгжүүлэхдээ УБ хотыг тэлэх, дагавар хот байгуулах шаардлагатай байгаа. Үүн дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулав

Улаанбаатар хотод орж ирж байгаа түүхий нүүрсний хэрэглээг 100 хувь хориглочихно гэж би хэлж чадахгүй. Ийм боломж байхгүй. Харин бууруулах чиглэлд нь анхаарч ажиллана. Өнөөдөр УБ хотын гэр хорооллын амьдралыг сайн мэднэ. Зарим айлууд нүүрс түлж чадахгүй байгаа.

Тиймээс эхний ээлжинд бага оврын галлагаатай уурын зуухнуудын асуудалд анхаарах хэрэгтэй юм байна лээ. Дээрээс нь сайжруулсан түлш, зуухын асуудал байгаа. Өмнөх төслүүд үр дүнгүй болсон гэдэгт, тодорхой хэмжээний үр дүн өгсөн гэж би боддог.

Гэхдээ бүх асуудлыг зуухаар шийдчихнэ гэж байхгүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед нэг том асуудлыг шийдсэн энэ нь эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн.

Энэ их чухал  ажил болсон. Одоо Эрчим хүчний сайдад хэлж байгаа хамгийн өдөр ачаалалтай цаг буюу 18.00-21.00 цаг хүртэл хугацаанд 00 болж байгаа эсэхийг судлах үүрэг өгч байна. Хот төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, шинээр барьж байгуулах асуудал их чухал. Дагавар хот байгуулах ёстой гэдэгтэй санал нэг байна. Үнэхээр Улаанбаатар хотын ачаалал хэтэрсэн. Хөрс, агаарын бохирдол, хүн амын даац бол үнэхээр хэтэрсэн. Тиймээс Засгийн газар, УИХ хот байгуулах асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Гэхдээ үүний цаана нэг л асуудал байдаг энэ бол санхүүгийн асуудал. хөрөнгө санхүүгээс болж энэ асуудал гацаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.