Ё.Баатарбилэг 2017.11.16 | Телевиз: Eagle TV

10-р цогцолборын барилгын асуудлыг шийдэхэд улсын төсөв 2,5 тэрбум төгрөг суулгасан

Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор нэртэй энэ байгууллага өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн байргүй, зургаан бүлэгтэй ч хоёр хоёроор нь нэг танхимд нийлүүлэн сургалт, сэргээн заслын үйл ажиллагааа явуулж байна.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг стандартын бус орчин нөхцөлд үзүүлсээр 5  дахь жилтэй золгож буй нь энэ юм.

Энэхүү цэцэрлэгийн барилгын санхүүжилт 5,3 тэрбум байсан боловч 2,5 тэрбум гэж төсөвт тусгасан. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Тусгай зориулалтын тоног төхөөрөмж шаардлагатай гэдэг утгаараа энгийн цэцэрлэгээс ялгаатай байгаа. Барилгын ажил эхлээд явж байх явцад нэмэгдэл өртөг гараад явааг шийдээд явах боломжтой гэж үзэж байна.