Оюунхорол.Д Цогзолмаа.Ц 2017.11.24

Д.Оюунхорол: Эрдэмтдээ нэгтгэх бодлого барих хэрэгтэй

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Тэдгээр гишүүд "“Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын тавьсан байсан юм

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асуулаа

"Манай ШУ-ны салбар харьцангуй сэргэж байгаа. Төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Монголчууд бол оюунлаг ард түмэн. Ийм ч учраас боловсрол, оюун ухаандаа их хөрөнгө оруулалт хийдэг. Хүрээлэн, Их сургуулиудыг нэгтгэх бодлого хэрэгтэй байна гэж боддог. Манай эрдэмтэд хоорондоо өрсөлддөг энэ хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Ер нь нэгтгэх бодлого барих хэрэгтэй, задлах бодлого дэмий гэж хардаг. Манай залуучууд сүүлийн үед ШУ-ны салбар руу их түрж орж байгаа. Энэ бас сайн үзэгдэл гэж бодож байгаа. Тиймээс болж бүтэж байгаа зүйлээ сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Докторын дараах судалгааны ажлын тэтгэлэг, ЭША-д оруулах дэмжлэг, хөшүүргийг төрийн зүгээс сайн хийх хэрэгтэй байгаа. Энэ тал дээр бусад улстай харьцуулбал хоцорч яваа. Үнэхээр энэ залуучуудыг хүч, потенциалыг дэмжих хэрэгтэй" гэв. Түүний асуултад Салбарын сайд Ц.Цогзолмаа хариуллаа.