2017.06.12

АНУ-ЫН САНСРЫН НИСГЭГЧ БАЗЗ ОЛДРИН МОНГОЛД ИРЛЭЭ

Холливудын хамгийн алдартай анимейшнуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрээр мөнхөлсөн Базз Олдрин Монголд ирлээ.

Базз Олдрин бол 1969 онд “Аполло 11” хөлгөөр саран дээр бууж, багийн командлагч Нил Армстронгийн хамт саран дээр хөл тавьсан, одоо хүртэл амьд сэрүүн байгаа цорын ганц хүн юм.