Домогт сансрын нисгэгч Монголд ирнэ
2017.06.08

Домогт сансрын нисгэгч Монголд ирнэ

 “Аполло-11” хөлгөөр 1969 онд саран дээр хөл тавьсан цор ганц хүн болох Базз Олдрин Монгол Улсад ирэх гэж байна.  Тэрээр олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласны дээр Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа нэгэн юм. Түүний бодит амьдралаас сэдэвлэн Холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэг болох “Тоглоомын түүх” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрийг бүтээсэн байдаг. Базз Олдриныг “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ урьж Монголчуудтай уулзуулахаар болсон байна.

Тус байгууллагын тэргүүн УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д ажиллах үеэрээ Базз Олдринтой уулзжээ.  Энэ үеэр 36 жилийн өмнө сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болсон.  

Манай улс сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг эзэмшихийн төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллах болно гэдгээ илэрхийлж байжээ. Үүний хариуд Доктор Базз Олдрин “Монгол Улс сансрын дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж байгаад талархан хүлээн авч байгаагаа хэлээд манай Сансрын институт энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна“ гэдгээ ч мэдэгдсэн байна.  Улмаар тэр зургадугаар сарын 8-ны өдөр   манай улсад ирэхээр болжээ.

  Түүний Монголд хийх уулзалтын үеэр амьдралын түүх болоод залуу хойч үеийг үлгэрлэн дагуулж, урам зориг өгөх лекцийг хүргэх юм.  АНУ-ын домогт сансрын нисгэгчтэй хийх сонирхолтой уулзалт, ярилцлага  энэ сарын 8-ны өдөр “Shangri La Mall”-д зохион байгуулагдахаар болжээ. Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Ж.ГүррагчааБазз Олдрины айлчлалын турш хамт байлцах юм байна.