2017.03.31
Нийслэлийн техник технологийн олимпиадыг 23 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Олимпиад энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Лаборатори Ганзам 20 дугаар сургуульд болж байна.
Уг олимпиадыг Нийслэлийн боловсролын газар, Монголын зураг технологийн багш нарын холбоо, Баянгол дүүргийн Лаборатори Ган зам 20 дугаар сургууль, Монголын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын холбоо хамтран зохион байгуулж байна.
Өчигдөр болсон олимпиадын нээлтэд УИХ-ын гишүүн А.Ундраа оролцсон юм. Тэрээр “Бүтээлч сэтгэлгээ-хөгжлийн үндэс. Залуусаа дэмжицгээе” гээд олимпиадад оролцож буй 600 орчим сурагчдад амжилт хүслээ.