Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, шинжилгээг хамтарч хийнэ
2017.11.29

Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, шинжилгээг хамтарч хийнэ

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Оросын холбооны улсын Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор Сергей Владимирович Балахоновыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ялангуяа тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, шинжилгээг хамтран хийх бөгөөд хил орчмын бүс нутагт тарваган тахал өвчний тохиолдол гарахаас сэргийлж, үүсгэгчид нарийвчилсан судалгаа хийнэ. Дээрх үйл ажиллагааны хүрээнд гэрээ байгуулж, эмч мэргэжилтнүүдийг сургах, нэн шаардлагатай урвалж оношлуур, багаж, тоног төхөөрөмжөөр хангах аж.