М.Билэгт Ганбаатар.Ж 2017.12.06 | Телевиз: TV9

Жижиг дунд бизнес эрхлэгчид жилд 10-12 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, М.Билэгт нар

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор тушсанаар алдагдалтай ажиллаж хаалга барихад хүргэж байна.

Улсын их хурлын нэр бүхий гишүүд ЖДҮ дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулаад байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Бизнесийг жоохон ч гэсэн сонирхолын төрүүлэх, тэднийг монголдоо үлдэж 2-3 хүн ажилд аваад ажлаа эхлэхэд дэмжих тухай юм гэв. Дөнгөж хөл дээрээ босох гэж хичээж байгаа бизнесүүдэд татварын дарамт учруулах нь хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсход хүргэж байна гэв.