2017.12.07

Ц.Гарамжав: Олон улсын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд хувь нэмрээ оруулсаар ирсэн

Монгол Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асуулаа.

Д.Гарамжав: Өнөөдрийг хүртэл эдийн Олон улсын хөрөнгө оруулалтын банкны оруулсан ашиг ямар хэмжээтэй байна вэ?

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн 8 орны байгуулсан хамтын ажиллагааны банкыг монголчууд сайн мэднэ.

Энэ банкны үйл ажиллагаа, үр нөлөө нь эдийн засгийн хүндэртэй жилүүдэд нилээн ач холбогдол, хувь нэмрээ оруулсан.

Монгол Улсад байгуулагдах гэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны хэлбэрүүд иймэрхүү хамтын ажиллагааны хэлбэртэй, хүү багатай ба йвал зүйтэй. 1907 онд байгуулагдсан харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны Олон улсын хөрөнгө оруулалтын банк гээд Москва хотод төвтэй ажиллаж байгаа.

Монгол Улсаас банкны нилээн туршлагатай сайн банкир хүн тэнд ажилладаг. Монголын аж ахуйн нэгжүүдэд нилээн үр дүнтэй зээл өгч, урт хугацаатай зээлүүдийг ЖДҮ-үүдэд өгч байгаа. Энэ банкны үйл ажиллагааг цааш нь өргөжүүлж, шинэчилж байгаа нь зүйтэй.

Анх эдийн засгийн харилцан туслах гишүүн орнуудтай байсан жилээс эхлээд өнөөдрийг хүртэл энэ банкнаас орж ирсэн улсын төсөвт шууд болоод шууд бусаар оруулсан ашиг ямар байдаг вэ? Энэ банкны үйл ажиллагааг бусад ямар банкны жишиг үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллахаар төлөвлөж байна вэ?

Өмнөх байгуулагдсан хэлэцлээрээс 2014 оны протоколд юуг нэмж тусгасан бэ?

Монголбанкны ажлын хэсэг: Үр ашгийн тооцооллыг албан бичгээр танд хүргүүлнэ

2014 оноос хойш олон улсын санхүүгийн байгууллагуудын засаглалын шинж чанар луу орж эхэлж байна. Өмнө нь нэг улс нэг сан гэсэн зарчмаар явдаг байсан. Одоо оруулж байгаа хувь хөрөнгийнхөө хэмжээгээр өөрсдийнхөө квотыг аваад саналаа хуваагаад явна гэсэн зохион байгуулалтын хэлбэр лүү орсон. Үүн дотроо удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурал гээд компаний засаглал шиг хэлбэр лүү ороод явж байна. Өнөөдрийг хүртэлхи үр ашгийн тооцооллын тооцоолол байхгүй байна. Бид танд дараа нь албан ёсоор бичгээр тооцооллыг гаргаж өгье.