Болд.Л 2017.12.21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

Өнөөдөр /2017.12.21/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаандаанаар хэлэлцсэн байна.

Цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцсэн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд уншиж танилцууллаа.

Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар санал хэлж, асуулт асуусан юм. 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн УИХ-ын хүлээн авлаа.