2017.11.16
10-р цогцолборын барилгын асуудлыг шийдэхэд улсын төсөв 2,5 тэрбум төгрөг суулгасан
Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор нэртэй энэ байгууллага өнөөдрийн байдлаар өөрийн гэсэн байргүй, зургаан бүлэгтэй ч хоёр хоёроор нь нэг танхимд нийлүүлэн сургалт, сэргээн заслын үйл ажиллагааа явуулж байна.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг стандартын бус орчин нөхцөлд үзүүлсээр 5 дахь жилтэй золгож буй нь энэ юм.
Энэхүү цэцэрлэгийн барилгын санхүүжилт 5,3 тэрбум байсан боловч 2,5 тэрбум гэж төсөвт тусгасан.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Тусгай зориулалтын тоног төхөөрөмж шаардлагатай гэдэг утгаараа энгийн цэцэрлэгээс ялгаатай байгаа. Барилгын ажил эхлээд явж байх явцад нэмэгдэл өртөг гараад явааг шийдээд явах боломжтой гэж үзэж байна.