Д.Оюунхорол 2017.12.21 | Телевиз: МҮОНТВ

Д.Оюунхорол 127-р сургуульд мэргэжлийн түвшний хөгжмийн иж бүрдэл олголоо

Австралийн Засгийн газрын “Эмэгтэйчүүдийн манлайлал” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа 5 бүсгүйн санаачилсан “Хөгжмийн Ертөнц” төслийг БЗД-ийн 21-р хорооны 127-р сургууль дээр хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ төслийн хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуульд хөгжмийн боловсрол олгох танхим ямар загвартай, ямар стандарттай, ямар тоног төхөөрөмжтэй байх жишиг загварыг бий болгох юм.

Тус төслийг дэмжиж даралтад хөгжим, зөөврийн хос чанга яригч, хос микрофон, 8 цохивор хавтантай электрон бөмбөр бүхий мэргэжлийн түвшний иж бүрдэл хөгжим гардуулж өглөө.

Дуу хөгжмийн кабинет ашиглалтад орсноор хөгжмөөр дамжуулан хүүхдүүдийн авьяасыг нээх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хөгжмийн боловсролоор дамжуулан хүүхэд хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.