Бат-Эрдэнэ.Б Сарангэрэл.Д 2018.01.19 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Өвс, тэжээлийг малчдад яаралтай хүргэх хэрэгтэй байна

УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсож байна. 

УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ

Энэ жил улс орны хэмжээгээр гандуу байсан. Өвс тэжээлийн нөөц муу байна. Өвс тэжээлийн нөөцтэй холбоотой асуудлыг яаж шийдэх гэж байна. Хэнтий аймгийн зарим сумдаас 400 тонн өвс, 150 тонн тэжээлийг хөнгөлөлттэй олгож өгөхийг хүссэн. Машин тээврийн асуудлыг хамт шийдэж өгөөч.

Эрүүл мэндийн асуудал чухал. Өвөлжилт хүндэрсэн хөдөө орон нутгийн зарим эмнэлэгт  түргэний машин хэрэгтэй байна.

МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх

Гарц муу учраас малчид өвс тэжээлийн бэлтгэл бага базаасан. Өнгөрсөн жилээс харьцангуй гайгүй байна. Ирэх 10 хоногт хамгийн хүйтэн байна. МУ-ын засгийн газаас арга хэмжээ авч байна. Сум орон нутагт өвс, тэжээл хүргэж байгаа. Үнэгүй өвс авах хүсэлтүүд ирсэн. Цаг алдалгүй малчиддаа туслах цагт нь арга хэмжээ аваад явж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө. Энхтүвшин

Өвс тэжээлийг хүргэх тээврийн зардал  шийдэгдэнэ. Хэнтий аймаг дээр 3 газар нөөцтэй. Тухайн орон нутгаасаа нөөцөө татахдаа аймаг өөрөө зохицуулж татна. Эхлээд сумын нөөцөөрөө асуудлаа шийдээд дараа нь аймгийн нөөц, тэгээд улсын нөөцөөс өвс, тэжээлийн асуудлаа шийдэж байна. Одоогийн байдлаар улсын нөөцөөс  50 хувь нь гараад байгаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Өвөлжилт хүндэрсэн сумуудад түргэн тусламжийн машин өгөх боломжтой. Орон нутагт 7-10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байдаг. Орон нутгийн төсвөөрөө аймаг, сумууд түргэний машины асуудлаа шийдэх боломж бий.