2018.01.19

Д.Оюунхорол: Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй явагдаж байгаа

УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсож байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гишүүн хэд хэдэн асуудлыг хөндөн Засгийн газраас асуулт асуулаа.

Шадар сайдын мэдээллийг сонслоо. Нилээд ажлуудыг хийж, хэрэгжүүлж байгаа юм байна. Нэг зүйлийг онцгой анхаарч гэж хүсмээр байна. Монгол улсын  агаарын нөхцөл байдал их өвөрмөц болж байна. Зундаа ган, өвөлдөө зуд их болж байгаа.

Мөн хуурайшилт нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл эрс тэс уур амьсгалтай Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт маш хүчтэй явагдаж байгаа. Мөн өвсний гарц, ургац их муудаж байгаа. Үүнээс үүдээд бэлчээрийн даац хомстож байгаа. Тэгэхээр энэ олон бодит шалтгаануудыг бууруулах чиглэлээр салбарын яамдууд их тодорхой чиглэлүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мал сүргийнхээ бүтцийг зохистой болгох асуудал дээр хэзээ анхаарах ювэ? Бэлчээрийн даацын хомстлыг чиглэлээр бодит ажил хийж чадахгүй байна. Малын тоо өсөөд байгаа, бэлчээр даац улам буурч байгаа. Энэ асуудлуудаа цаашид яаж анхаарч ажиллах вэ?

Хөдөө, аж ахуйн яам:  Энэ чиглэлээр Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хуулиар бэлчээрийн нөхөн сэргээх, ашиглалтыг хязгаарлах, алсын бэлчээрлэлт хийх, бэлчээрийн төлбөрийн асуудлыг хөндөж байгаа. Ингэснээр орон нутагтаа тохирсон бэлчээрийн төлбөрөөр зохицуулалтыг хийх юм.