Д.Оюунхорол 2018.01.23 | Телевиз: МҮОНТВ

БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн ихэнхийг орон сууцжуулахад зарцуулна

Амьдралыг тэтгэгч - цэвэр агаар санаачилгыг өрнүүлнэ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээллээ. МАН-ын бүлгийн хувьд Засгийн газар БНСУ-аас авах 500 сая долларын зээлийн ихэнхийг Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулахад зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүрсний хэрэглээгээ үе шаттайгаар бууруулах асуудалд анхаарна.

Хоёрдугаарт, түүхий нүүрсийг орлого стандартын шаардлагад нийцсэн, сайжруулсан түлшний хангамжийг нэмэгдүүлэх асуудал дээр төрийн бодлогоор дэмжиж ажиллах тал дээр анхаарна.

Гуравдугаарт, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн асуудлуудыг ярьж байгаа.