2018.02.01

М.Билэгт: Ажил хийх сонирхолтой ахмадуудад сонголт хийх боломж олгож байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Билэгт

Өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарна. Хэрвээ өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах сонголттой оруулж ирж байна.

Ажилдаа дадсан, туршлагатай хүнд ажлаа хийхэд ачаа болдоггүй юм.

Өнөөдөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дунд судалгаа явуулахад 68 хувь нь би ажил хиймээр байна гэсэн дүн гарсан байдаг.Ахмадуудад энэ боломж олгож байгаа заалтыг хүлээн зөвшөөрч байна.