Ж.Ганбаатар 2018.02.03 | Телевиз: МҮОНТВ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн ахмадуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлжээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр Баянгол дүүргийн ахмадуудтай уулзаж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр тэрээр цаашдаа дүүрэгтээ тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, ахмадуудад чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэдгээ хэлж байсан юм.

Насаараа төрийн алба болон нийгмийн бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулаад тэтгэвэртээ сууж байгаа ахмад настнуудын хүсдэг зүйл бол амар тайван, эрүүл орчинд амьдрах гэж тэд хэлж байна. 

Тус дүүргийн тулгамдсан асуудлыг иргэд, оршин суугчдаас нь авсан судалгаанаас үзэхэд хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, ил задгай хаясан хог хаягдлыг арилгах, гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, авто зам, явган хүний зам засварын ажил хийх зэрэг асуудлыг нэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 9-21-р хороонд сургууль цэцэрлэг байхгүй. Үүнийг энэ жил улсын төсөвт суулгасан. Гэхдээ газар чөлөөлөх асуудал маргаантай байна. Энэ асуудлыг бүр болохгүй бол өөрөө шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Уг нь Нийслэлийн газар үүнийг чөлөөлж өгөх ёстой. Мөн 10-р хорооллын иргэдэд авто гражын асуудал байдаг. Үүнийг мөн шийдэж өгөхөөр улсын төсөвт хөрөнгө суусан. Шийдэхийн тулд иргэдтэйгээ хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.