Энхбаяр.Ж 2018.02.09

Ж.Энхбаяр: Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудалд тодорхой хариулт хэрэгтэй байна

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр үдээс хойш хаана. Өнөөдрийн чуулган дээр МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулга Зүүн болон говийн аймгаар явсан ажлынхаа талаар болон хөдөө орон нутгийн игэдийн саналыг гишүүдэд дамжууллаа

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Эрдэнэтийн 51 хувь,  Батлан хамгаалах салбартай холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсантай холбоотой ард иргэдээс мэдээлэл шаардаж байна. Энэ асуудал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар төрийн албан хаагч, УИХ-ын гишшд оролцсон бэ?

Зэвсэгт хүчний Залуучуудыг цэргийн албаар дамжуулаад хүмүүжүүлнэ, ажил мэргэжилтэй болгоно гэж ярьж байгаа. Энэ санаачлага ойлгомжгүй байдалд орчихлоо. Үүнийг тайлбарлаач. Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвтэй яаж холбогдож байгаа вэ?

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хариуллаа

Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой бичиг баримт, арбитрын шүүхийн бичиг баримтыг авчрах талаар хариуцсан байгууллагуудад нь санал хүргүүлсэн. Энэ талаар албаны хүмүүстэй уулзана. Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг тоо баримттай нь байнгын хороон дээр юм уу, гишүүдтэй уулзаж ярмаар байна.