УИХ-ын гишүүн Л.Болд "Хүний эрхийн дэд хороо"-ний гишүүн боллоо
2018.02.08

УИХ-ын гишүүн Л.Болд "Хүний эрхийн дэд хороо"-ний гишүүн боллоо

Өнөөдөр /2018.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүний эрхийн дэд бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд  хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг оруулах саналыг Байнгын хороонд хүргүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд "Хүний эрхийн дэд хороо удирдлаггүй, хурлаа хийдэггүйгээс болж чадамжгүй болж байна. Хүний эрхийн нөхцөл байдал хүнд байна" хэмээн тус байнгын хороог шүүмжилж байсан удаатай. 

Хууль зүйн байнгын хорооноос түүнийг Хүний эрхийн дэд хороонд орохыг дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулган дээр ч мөн түүнийг дэд хороонд оруулах талаар санал хэлэх гишүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжсэн юм.