Б.Саранчимэг 2018.02.15 | Сайт: News.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойрогтоо эргэх холбоотой ажилладаг

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойрогтоо эргэх холбоотой ажилладаг

Сар шинийн баярыг угтаж УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг Баянзүрх дүүргийн 1500 гаруй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 2018 онд хийж гүйцэтгэх ажлаа танилцуулан, санал бодлыг нь сонслоо.

Уулзалтад оролцогсод УИХ-ын гишүүн Б.Саранчимэг зөвхөн ахмадууд гэлтгүй иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж, мэдээллээр хангаж байдагт талархаж буйгаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2018 оны Улсын төсвийн тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналд тулгуурлан дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд шаардлагатай 7 тэрбум 751 сая төгрөгийг санаачлан батлуулжээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 1.7 тэрбум төгрөгийг суулгасан байна.