Д.Эрдэнэбат 2018.02.19 | Телевиз: Eagle TV

2017 онд Сэлэнгэ аймаг 147 мянган тонн үр тариа хурааж авчээ

Сэлэнгэ аймгийн Орхотуул, Орхон, Баруун бүрэн сумдад өвөлжилт зудын хэмжээнд хүрчээ. Тус сумдад 25 см-аас 1 метр хүртэл зузаан, нягтрал ихтэй цас байгаа нь мал бэлчээрлэх боломжийг хаасан байна. Харин үлдсэн сумдуудад өвөлжилт өнтэй сайхан болж байгаа ажээ. Намар өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж чадсан учраас тэдгээр сумдад үүссэн хүндрэл бэрхшээл байхгүй, харин ч улсын хэмжээнд Сэлэнгэ аймаг энэ жилийн үр тарианы 63.9 хувийг нийлүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сэлэнгэ нутгийг хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн онцгой бүс болгох асуудлыг төр засаг дэмжиж байгаа. Энэ асуудлаар хаврын чуулганаар эрхзүйн орчноо бүрдүүлнэ гэж ярьж байна. Тиймээс бид 1 га-гаас авах ургацын хэмжээгээ дээшлүүлэх, үржил шимтэй мал өсгөх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Хэрвээ үүнийг хийж чадвал Сэлэнгэ аймаг гэдэг газар хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах чадвараараа улсад тэргүүлэх хэмжээний аймаг болж чадах бүрэн болж байгаа.