Д.Эрдэнэбат 2018.02.19 | Телевиз: Eagle TV

Сэлэнгэ аймгаас хамгийн олон аварга тариаланч, механикжуулагч тодорлоо

Өвлийлн сар шувтарч байгаа эдгээр өдрүүдэд малчид, тариаланчдаа алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд хамгийн олон шилдэг тариаланчид болон механикжуулалчдын олсон газар тариалангийн өлгийн нутаг Сэлэнгэ аймгаас төржээ.

Хоёр нарны хооронд өдөр өнжилгүй хөслөө дуслуулан ажилласан малчид, тариаланчдын ажлыг эдгээр өдрүүдэд үнэлж, ирэх жилийн ажилд нь эрч нэмдэг. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Бооцын тариа компаний механикжуулагч Ганболд жилийн дөрвөн улиралын турш амралтгүй ажилладаг нэгэн. Уйгагүй хичээж, хөдөлмөрлөсний эцэст аварга механикжуулагч шагналыг гардаж байгаа мөч, хүүгээ шагнал авах мөчид нулимс дуслуулан суугаа ээж хамгийн ихээр баярлаж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ сайхан хөдөлмөрч, тариаланч, малчдын төр түмнийхээ өмнө хийж байгаа хамгийн том гавъяа юм. Өнөөдөр шагнагдаж байгаа хамт олон, нутаг орноох хөгжүүлэхэд сэтгэл гаргаж ажиллаасай гэж хүсч байна. Төр та бүхэнд итгэл үзүүлж байна.