С.Чинзориг 2018.02.26 | Телевиз: UBS

Өвөрхангай аймгийн иргэдийн нэгдсэн золголт боллоо

Өвөрхангай аймгийн нэгдсэн золголт Улаанбаатар хотод болдог. Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, аймгаас төрсөн алдартнуудаа алдаршуулдаг уламжлалтай. 

Тус аймгаас сонгогдсон гишүүд, иргэдийн төлөөлөгчид аймаг орон нутагт хийгдсэн ажлыг иргэддээ тайлагнадаш. Энэ жил Өвөрхангайчууд Сайн ноён хан Намнасүрэнгийн мэдэлсний 140 жилийн ойг тэмдэглэх том ажил хүлээж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Золголтынхоо үеэр бид ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж, сар шинийн мэнд мэддэг. Мөн нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан, аймгийнхаа удирдлагаар ажиллаж байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх гээд олон талын ажил зохион байгуулдаг.