Цэргийн штабынхан 9 дүүргээ тэргүүллээ
2018.02.26

Цэргийн штабынхан 9 дүүргээ тэргүүллээ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн 9 дүүргийн цэргийн штабуудын дунд зохион байгуулсан спортын наадамд манай цэргийн штабынхан 2 дахь жилдээ аваргаллаа.

Энэ жилийн тэмцээнийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд нийслэл, дүүргүүдийн цэргийн штабын офицер, бэлтгэл офицеруудын дунд олс таталт, дартс, шатар, 100 буудалт даам, цасны волейбол гэсэн спортын 5 төрлөөр болсон уг наадамд Сонгинохайрхан дүүргийн цэргийн штабын “Хайрхан” баг тэргүүн байр эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.  

Сонгинохайрхан дүүргийн цэргийн штабын “Хайрхан” багийн хамт олон