Сонгинохайрхан дүүрэгт 10 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ
Сонгинохайрхан дүүрэг бол Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг. Энэ хэрээрээ өндөр настан олон байдаг тус дүүргийн өнөр бүсийн ахмад өндөр настнуудад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хүндэтгэл үзүүлэн уулзсан байна.
Сонгинохайрхан дүүрэгт тулгамдсан асуудал бол цэцэрлэг, сургуулийн хүртээмж, гэрэл гэрэлтүүлэг, дээвэр, цахилгаан шат зэрэг байдаг. Эдгээрээс авто болон явган хүний зам, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэл, орон сууцны цахилгаан шатны шинэчлэл зэрэг олон ажлыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэжээ.
Ц.Гарамжав: 3000 орчим хүүхэд цэцэрлэггүй, гэртээ байгаагаас ээж аав нь ажил хөдөлмөр хийх боломж нь хангагдахгүй байгаа нь манай дүүргийн тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. Энэ жил хороодын хэмжээнд 2 цэцэрлэг ашиглалтанд орж, 3 цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийгдсэн. Засгийн газар энэ жил нийт 127 цэцэрлэг, 82 сургууль баригдана. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хамрагдах хэд хэдэн сургууль байгаа.