Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр баталлаа
2018.02.08

Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр баталлаа

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 01-р сарын 29-ны өдөр хуралдаж Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Хүүхдийн хөгжил дэд хөтөлбөр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа.

Мөн дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016, 2017 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, Орон нутгийн төсвийн 2016, 2017 оны зарлагын гүйцэтгэлд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, Хариуцлагатай эзэн, эрүүл тэжээвэр нохой хөтөлбөрийн төсөл зэргийг тус тус хэлэлцэн арга хэмжээ авч ажиллах талаар Засаг дарга Ж.Сандагсүрэнд тэмдэглэлээр үүрэг, даалгавар өгч ажилласан.