2018.01.26

“Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-тай хамтран ажиллана

Засаг дарга Ж.Сандагсүрэн БНСУ-ын “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-ын төлөөлөлтэй уулзаждүүргийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж болон хүүхэд хамгааллын байр засварлах талаар санал солилцлоо.

Тус байгууллагаас дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн засварын ажилд хамтран ажиллахаар боллоо.

Тус байгууллага нь толгойт бүсийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд цаашид хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тусламжийг нэмэгдүүлэх бололцоог судлаж байгаагаа хэлсэн юм.