СХД-ийн алслагдсан бүсийг төвлөрсөн дулаанд холбох ажилтай танилцлаа
2017.12.19

СХД-ийн алслагдсан бүсийг төвлөрсөн дулаанд холбох ажилтай танилцлаа

СХД-ийн 22-р хороо Хилийн 0151 -р анги орчмын халаалтын  зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2Ф250мм голчтой 393 хос.метр, 2Ф200мм голчтой 648 хос.метр нэгдсэн салаа шугам татна.

Дээрх нэгдсэн салаа шугамаас 2ф150мм голчтой 835м салаа шугам татаж 1.3-1.8 Гкал/ц хүчин чадалтай 4ш дулаан дамжуулах төв баригдах ба ОБЕГ-ын Аврах тусгай ангийн халаалтын зуух, ЦЕГ-ын Хамгаалалтын 2-р хэлтсийн зуух, ХЦ-ийн 0151-р ангийн халаалтынзуух, ХЦ-ийн 0151-р ангийн сургалтын байрны халаалтын зуухнуудтус тус төвлөрсөндулаан хангамжид холбогдоно.

 ХЦ-ийн 0151-р ангийн сургалтын байрны халаалтын зуухны барилга дотор угсрагдах дулаан дамжуулах төвийн 2-р хэлхээнээс 2ф125мм голчтой 198 хос.метр, 2ф100мм голчтой 177 хос.метр, 2ф80мм голчтой 57 хос.метр, 2ф50 ммголчтой 85 хос.метршугамтатаж, СХД-ийн 22-р хороо, өрхийн эмнэлэг,цэцэрлэгийннам даралтынхалаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбоно.

Төвлөрсөн дулаанд холбогдох орон сууц ААН байгууллагууд

 

1.    Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 11ш барилга объект

2.    Хилийн цэргийн 0151-р ангийн 15ш барилга объект , сургалтын байр

3.    Цагдаагийн ерөнхий газрын хамгаалалтын 2-р хэлтэсийн14ш барилга объект

4.    36 айлын 2ш орон сууцны барилга

5.    14 айлын орон сууцны барилга

6.    44 айлын орон сууцны барилга

7.    СХД-ийн 22-р хорооны байр

8.    Өрхийн эмнэлэг

9.    Цэцэрлэгийн барилгууд тус тус төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдоно.

Мөн СХД-ийн 22-р хорооны орчимд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд дулаан хангамжид холбогдох нөхцөл бүрдэж байна.

Энэхүү төсөл хэрэгжиснээр түүхий нүүрсний хэрэглээ10,0 мян.тн-оор багасгах ба агаар мандалд хаягдаж нүүрсхүчлийн хийн хэмжээг ойролцоогоор 13,7 мян.тн  бууруулж байна.