Швейцар улсын гадаад хэргийн сайд Сонгинохайрхан дүүрэгт айлчилна
2018.02.21

Швейцар улсын гадаад хэргийн сайд Сонгинохайрхан дүүрэгт айлчилна

Засаг дарга Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж дүүрэгт хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар ярилцлаа.

Ирэх 4 жилд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд СХД рүү чиглэсэн олон ажил багтсаныг төлөөлөгчид онцоллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид СХД-т айлчиллаа

Тухайлбал агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх ажил болон боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, ногоо тариалалтыг дэмжих олон төсөл дээр талууд хамтран ажиллах юм. Түүнчлэн Швейцар улсын Гадаад хэргийн сайд ирэх 04 дүгээр сард Монгол улсад айлчлахдаа СХД-тэй тусгайлан танилцаж хамтран ажиллахаар боллоо.