Ганбаатар.Ж 2018.03.06 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлагаар “Шилдэг бизнес төсөл-2018” зохион байгуулагдана

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлагаар Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдийн дунд “Шилдэг бизнес төсөл-2018” уралдаан хоёрдахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдрийн нийгэмд хүүхдүүдэд багаас нь ажил хөдөлмөрийн ач тусыг ойлгуулж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэх хүсэл зорилгыг нь дэмжих ажил дутагдалтай байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүүхэд залуусыг баялаг бүтээгч сэтгэхүйтэй, бизнес санаагаа ажил хэрэг болгох хүсэл тэмүүлэлтэй байхад нь урам зориг өгөх зорилгоор “Шилдэг бизнес төсөл” уралдааныг санаачлан, жил бүр зохион байгуулдаг.

Төсөлд: БГД-ийн ахлах ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд бүртгэл 3 сарын 7-ны өдөр хүртэл явагдана. Харин төслийн материалыг 4 сарын 7-ныг хүртэл хүлээн авах юм. Мөн ирэх 9-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “The Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын их танхимд уралдаанд оролцох хүүхдүүдтэй уулзаж, зөвлөгөө өгөх аж.

Төслийн уралдаан 3 үе шаттай явагдаж, дүнгээ гаргана. Шагналын хувьд түрүүлсэн сурагч өргөмжлөл, 3 сая төгрөгөөр, харин 2, 3-р байранд орсон сурагч тус бүр өргөмжлөл 2 сая төгрөгөөр шагнуулна. Харин шилдэг 20 төсөл тус бүр өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр шагнуулах юм.  

 Энэ уралдааны нийт 52 сая 300 мянган төгрөг зарцуулагдах бөгөөд шагналд 35 сая 700 мянган төгрөг нь зориулагдах юм байна.