2018.04.04

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

УИХ-ын хаврын чуулганаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх болсон. Хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг НИТХ дахь нийслэлийг ардчилсан намын бүлгээс зохион байгууллаа. Хууль судлаачдын багыг оролцуулан Нийслэл хотын хууль, эрхзүйн хүрээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байна.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Нийслэлийнхээ төсөв санхүүг сайжруулах зорилгоор хувийн хэвшил дэх боломжийг нь хаах үйл ажиллагаа хэрэгжиж байгаа. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулинд хувийн хэвшлийнхэнд ямар боломж олгох вэ? Орон нутгийн өмч гэдэг ойлголтыг цэгцлэе, алдагдалтай ажиллаж байгаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг цаашид яах вэ? гэдэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Хувь хүн, хуулийн этгээд бүр эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ хүлээдэг болсноор хот эзэнтэй, нээлттэй засагтай болох боломж бүрдэх юм.