2018.04.16

Мандал сумынхан СПОРТЫН 5-н ТӨРЛӨӨР өрсөлдлөө

УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн, 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандалд суманд ажиллаа.

Тэрээр сумын 9-н багийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийн дунд зохион байгуулсан СПОРТЫН 5-н ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН-ийг ивээн тэтгэн, зохион байгуулсан юм.

Тэмцээнд Мандалчууд Дартс, Шатар, ширээний теннис, шагайн харваа, волейбол гэсэн таван төрлөөр өрсөлдсөн. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Ганчулуун ахлагчтай  БАЯНХАНГАЙН 6-р багийн тамирчид, дэд байрыг -А.Дашзэвэг ахлагчтай Хэрх 4-р багийн тамирчид, гуравдугаар байрыг Д.Гэрэлцэцэг ахлагчтай ШИРХЭНЦЭГ 2-р багийн тамирчид тус тус шалгарсан юм.

ШИРЭЭНИЙ ТЕННИС ТӨРӨЛД-  Эрэгтэй Тэргүүн байр-6-р баг н.Түвшинбаяр Дэд байр"-6-р баг Б.Үлэмжбаяр Гутгаар байр- 1-р баг н.Баясгалан Эмэгтэй Тэргүүн байр-4-р баг н.Нарантуяа Дэд байр-7-р баг н.Баярмаа Гутгаар байр-2р баг н.Ганзул нар тус тус шалгарлаа

ШАТАР ТӨРӨЛД- Эрэгтэй Тэргүүн байр-6-р баг Ц.Цогтгэрэл Дэд байр"-6-р баг А.Энхболд Гутгаар байр- 7-р баг н.Зандармаа Эмэгтэй Тэргүүн байр-2-р баг Б.Эрдэнэхөлөг Дэд байр- 6-р баг н.Хэрлэн Гутгаар байр-5-р баг н.Бямбаа нар тус тус шалгарлаа

ШАГАЙН ХАРВАА ТӨРӨЛД- Тэргүүн байр-Хэрх 4-р баг, Дэд байр"-Баянхангайн 6-р баг Гутгаар байр- Төмөр замчдын 1-р багийн тамирчид шалгарлаа

ДАРТС ТӨРӨЛД Тэргүүн байр-Ширхэнцэг 2-р баг Дэд байр"-Баянхангайн 6-р баг Гутгаар байр- Хэрх 4-р багийн тамирчид шалгарлаа

ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ШИЛДЭГ ТЭГШ ТОГЛОГЧ - 7-р баг Ш.Отгонтулга 4-р баг О.Сүнжидмаа ШИЛДЭГ ДАВУУЛАГЧ 6-р баг О.Баясгалан 7-р баг н.Отгонзул ШИЛДЭГ ХОЛБОГЧ 4-р баг Б.Оч-Эрдэнэ 2-р баг н.Чулуунхүү ШИЛДЭГ ДОВТЛОГЧ 4-р баг н.Ганбаяр 6-р баг н.Аянагуль нар тус тус шалгарлаа

Тэмцээний дараа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал сумын зарим аж ахуйн нэгж, албан байгууллагын дарга нартай уулзаж, тулгамдаад буй асуудал болон  хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Нэгдсэн Эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэртэй уулзаж, Нэгдсэн Эмнэлгийн Шинэ өргөтгөлд ЦАХИЛГААН ШАТ барих асуудлыг шийдвэрлэхээ хэллээ. Мөн Мандал Ерөө Баянгол сумдын ЗАЛУУ ЭМЧ НАРЫН ХОЛБОО байгуулах тэдний саналыг дэмжиж тус холбоогоор дамжуулан иргэд рүү чиглэсэн Эрүүл мэндийн олон талт үйлчилгээг үзүүлэх санаачлалыг нь мөн дэмжсэн юм.

Үүний дараагаар Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга Хурандаа н.Ганболдтой уулзлаа. Түүний тавьсан саналын дагуу тус ангийг 2-р зэрэглэлд шилжүүлэх асуудлыг судлах болно гэдгээ хэллээ. Ингэснээр болсноор шинээр 33 ажлын байр нэмэгдэх боломжтой аж. Мөн Түхэл тосгонд сайн дурын гал унтраах хэсэг байгуулах саналыг дэмжиж,  шуурхай албаны өмнө тулгамдаад буй асуудал болох авто машины асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгөхөөр болсон юм.