Энхбаяр.Ж Ундраа.А 2018.04.26 | Сайт: Vip76.mn

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа.

Тэрээр: "Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагч бид үзэж байна" гэлээ.

Тогтоолын төслийг АБГББХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төрийн үйл ажиллагааг цахимжуулах, цахим засаглал, цахим бодлого, түүнийг хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баимтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.