2018.04.26

Ё.Баатарбилэг: Цахим бодлогын түр хороо яаж ажиллах вэ?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Мэдээллийн аюулгүй байдал гэдэг талаасаа тогтоолын төсөл орж ирж байгаа юм байна. Сүүлийн үед цахим орчинд хүний эрх зөрчигдөж байна. Цахим бодлогын түр хороонд харьяалагдах уу? Бүх зүйл цахимжих байх. Өнгөрсөн 4жил цахимаар иргэдэд газар олголт явагдсан. Эргээд харахад үр дүн муутай зүйл харагдаж байна. Бас болгоомжлол байх хэрэгтэй. Иргэд цахим орчныг зөв хэрэглэж сурах талаар  ажил хийх үү? Байнгын хороо яаж ажиллах вэ? Ямар хугацаатай ажиллах вэ? Бүрэлдэхүүн дээр нэр цохоод орж ирж. Нэмж гишүүн авах сонирхолтой бол би ороод ажиллах боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа:

Өнөөдөр дэлхий ертөнцөд мэдээлэл технологийн давуу талыг ашиглаж байна. Их хүчтэй урагшлаад эхэлчихсэн. Манай улсад бодлого алга. Салбарын хөгжил 90-ээд оноос хойш нэг урагшлаад саармагжиж байна.

Манай иргэд хүчтэй техник, технологи хэрэглэж байна. 2 сая гаруй ухаалаг утас, 2,5 сая  facebook хэрэглэгчид, 200 мянга гаруй тивиттер хэрэглэгч гээд цахим өөрчлөлтөд нийгэм бэлтгэгдэж байна. 

МУ-ын Засгийн газар энэ асуудал дээр анхаарч ажиллах ёстой гэж үзсэн. Нийгмийн нөлөөлөл, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээний нууц гээд бүх салбарт хэрэгтэй байна. Төрийн албыг цомхон ил тод ажиллах хэрэгтэй байна. Төрөөс үүдэлтэй зохиомол стресс үүсэж байна. Иргэдээс 350 гаруй тэрбум төгрөг ний зардал гардаг.Үндсэндээ иргэд ухаалаг утас цахим орчинг ашиглаад төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.