2018.04.27

Д.Тэрбишдагва:Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолынтөслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Энэ хууль юм уу? Засгийн газрын тогтоол уу? Шинжлэх ухааны салбарт төсөв тавьж өгдөг. Манайх Шинжлэх ухааны салбарт маш бага төсөв оруулж байна. Ийм болохоор ШУ-ныг хөгжүүлэх боломжгүй байна. Хятад улс 10 аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Одоо иновацийн тухай дэлхий нийтэд заралчихлаа. ШУ-ны акедамид мундаг хүмүүс байна. Гадаад, дотооддоо соёлын үнэт зүйлээ сурталчилах боломж байна. Харамсалтай нь хадгалах газар байхгүй байна. Энэ зүйл дээр хууль дүрэмд өөрчлөлт оруулах, төсөв мөнгөн дээр нь анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:Тодорой түвшинд хийх ажил байгаа.ШУ-ны салбараа МУ-ын бодлогод нийцүүлж яаж хөгжүүлэх вэ гэдэг том асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж байгаа 1000 гаруй хүмүүсийн дундаж цалин 600 мянга гаруй төгрөг авч байна.