Учрал.Н 2018.04.27 | Телевиз: Eagle TV

Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрыг салгах хуулийн төсөл өргөн барьжээ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрыг чиг үүргийн хувьд салгах хуулийн төслийг  УИХ-д өргөн барьсан байна. Оюуны өмчийн газрыг инновацитай нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгагджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Дэлхийн оюуны өмчийн байгууллагын өмнө бид Оюуны өмчийн бие даасан агентлагтай байна гэсэн үүргийг анх хүлээсэн.  Тэр ч утгаараа бүртгэдэг байгууллага биш учраас салгах шаардлагатай. Мөн цаашдаа бид эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг оюуны өмчид суурилуулж авч явна. Өнөөдөр манай улсад 111 патент бүртгэгдэн, 19,5 тэрбум төгрөг үнэлэгдсэн хэдий ч  эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Үе үеийн Засгийн газар оюуны өмчийн байгууллагыг нүдний үзүүрт байлгаад өдийг хүрчээ. Энэ байгууллагыг илүү өргөн цар хүрээтэй ажиллуулан, хөгжлийн бодлого боловсруулдаг газар болгох ёстой.