2018.04.26

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Дээд шүүх тайлбар хийж, үүргээ хэрэгжүүлэх ёстой

МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас АТГ-ын дараагийн дарга хэн байх вэ? гэсэн санал асуулга явуулж эхлэв. Тэгвэл АТГ-ын даргын хуулийн хугацаа дуусаагүй гэж тус газраас мэдэгджээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Томилгоот албан тушаалтны хувьд томилогдох эрх бүхий байгууллагаасаа томилогдон, тухайн салбарын хуульд зааснаар хугацаа тоологддог уламжлалтай. Дээд шүүх үүнийг нэг мөр болгох тал дээр тайлбар хийж, энэ үүргээ хэрэгжүүлэх ёстой. Улсын дэд шүүх  ерөнхий шүүгчийг  сонгох асуудал дээр нэг хуралдаж байгаагаас биш, улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн  хуралдаан гэсэн ойлголт байхгүй болсон.