2018.04.27

Д.Тэрбишдагва: Асуудлыг цогцоор нь шийдэх ёстой

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуучин тогтолцоо нь бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудал чухал. Ганц боловсролоор тогтохгүй. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүс босоо тогтолцоотой. Засгийн газар, Их хурлаас орон нутгийн удирдлагыг иж бүрнээр нь ярих цаг болсон. Үүнтэй санал нэг байгаа. Харин нэг салбарын асуудлыг ганц, ганцаар нь оруулж ирэх нь буруу. Орон нутгууд өөр өөрийн онцлогоороо хөгжих хэрэгтэй. УИХ-ын гишүүд хуулиа санаачилж ажиллах ёстой. Дүүрэг, сумын засаг дарга шиг гишүүд ажиллаад байгаа. Яамдууд орон нутагт мэргэжлийн удирдлагаар хангах хэрэгтэй.Орон нутгийн асуудлыг иж бүрнээр нь ярих хэрэгтэй.