Х.Нямбаатар Д.Оюунхорол Б.Энх-Амгалан 2018.04.27 | Телевиз: TМ

Авилгатай тэмцэх газрын даргыг “Тусгай бэлтгэгдсэн” хүн удирдах ёстой

Авилгатай тэмцэх газрын даргын үүрэгт хугацаа дуусаж буй тул Шинэ хүн томилохоо төрийн тэргүүн мэдэгдсэн.  Гэвч тусгай чиг үүргийн байгууллага болсон уг газрын даргыг иргэдийн санал асуулгаар нэр дэвшүүлэх хуулийн заалт байхгүй бөгөөд ингэж боломжгүй гэж гишүүд илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Авилгатай тэмцэх хуулинд тус газрын даргыг хэрхэн, яаж сонгох вэ? гэсэн журам байгаа. Яг одоогийн нээлттэй сонгох зохицуулалт бол байхгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:  Тус газрын даргын үүрэгт хугацаа дууссан эсвэл өөрөө өргөдлөө өгөөд татгалзсан бол чөлөөлөх болно.  Гэтэл хугацаа нь дуусаагүй, өөрөө асуудалд орооцолдоогүй. Магадгүй авилгалын торон сүлжээнүүдийг шийдвэрлэхийн тулд зоригтой, тодорхой арга хэмжээнүүдийг авахаар зарим нэгэн хүмүүст таалагдахгүй байж магадгүй. Тиймээс хувийн сонирхолдоо нийцүүлж, төрийн алба хашиж буй хүмүүст болон хууль хяналтын байгууллагын нэр хүндэд шууд халдахыг буруу гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Авилгатай тэмцэх газар гэдэг бол тусгай чиг үүргийн байгууллага.Энэ байгууллагын дарга бол хуулийн өргөн мэдлэгтэй,  ажлын туршлагатай, цол мөрдөс зүүсэн хүн байх ёстой. Олон нийтээс санал асуух нь буруу. Тал талаас нь бодож байж томилох хэрэгтэй.