Амгаланбаатар.Х 2018.05.02 | Телевиз: МҮОНТВ

МҮЭХ-оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхийг шаардсан жагсаал хийлээ

МҮЭХ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цалин нэмэхийг шаардан, өчигдөр Сүхбаатарын талбайд  жагсаал зохион байгууллаа. Тэд үндсэн цалинг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэх шаардлага тавьж байгаа юм байна. Үүнд Засгийн газар, УИХ тодорхой шийдвэр гаргахгүй бол энэ сард орон даяар ажил хаяхаа МҮЭХ-оос мэдэгдлээ.

Х.Амгаланбаатар: Эдийн засагт гэрэл ассан. Харин энэ амжилтаа өрхийн хаалгаар оруулах цаг нь болсон. Сүүлийн гурван жил Хөдөлмөрчид хангалттай хүлээсэн. Бидний тэвчээр алдагдаж байна. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй дөрвөн Засгийн газрын нүүрийг үзлээ.

Тус жагсаалын дараа Монгол Улсын Засгийн газраас хэлэлцээрийг үргэлжлүүлэх санал  ирүүлсэн байна.