500 гаруй ахмадад тэтгэвэр бодох цалинд хэрэглэх итгэлцүүр, тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө
2023.06.28

500 гаруй ахмадад тэтгэвэр бодох цалинд хэрэглэх итгэлцүүр, тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө

Ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн 490 орчим мянган тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Үүнтэй холбогдуулан Монголын ахмадын холбоотой хамтран 500 гаруй ахмадад тэтгэвэр бодох цалинд хэрэглэх итгэлцүүр, тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр ижил ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон оноосоо хамаараад зөрүүтэй тэтгэвэр авч байгааг ойртуулж, тэтгэврийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгдсэн шинэ итгэлцүүрийн үр нөлөө, зардлын тооцоолол болон тэтгэвэр нь хэрхэн нэмэгдэх тухай мэдээллийг ахмадууд цахимаар шалгах боломжтой болж байгаа талаар танилцууллаа.

Мөн энэ үеэр ахмадуудаас ирүүлсэн санал, хүсэлт, асуултуудын дагуу холбогдох албаныхан мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.