2023.06.20

Ж.Батсуурь: Тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоо

Гуч орчим жилийн дараа шинэчлэгдэж буй Нийгмийн даатгалын багц хуульд томоохон өөрчлөлт хийгдэж, ХУВААРИЛАЛТЫН тогтолцооноос ХАГАС ХУРИМТЛАЛЫН тогтолцоонд шилжиж тухайн даатгуулагч даатгалын санд ямар хэмжээний хувь нэмэр оруулсан түүнтэйгээ дүйцэх тэтгэвэр авна гэсэн загвар яригдаж байгаа. Харин иргэдийн хувьд залуу насандаа хөдөлмөрлөсөн хөлснөөсөө төлсөн татварынхаа үр шимийг ирээдүйд бодитоор хүртдэг байх шинэчлэлийг хүлээж байна. 

Энэхүү хуулийн төслийг батлуулахын төлөө Ардчилсан намын гишүүд  /2023,06,19/-ны өдөр иргэдтэйгээ талбай дээр жагслаа. 

 

Тэд 2018 онд тэтгэврийг 7 жилийн дунджаар тогтоодог болгож өөрчилснөөс хойш 40-өөд мянган иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон буюу хохирсон . 7 жил болгосноор иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж, авч буй тэтгэврийн хэмжээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй үнийн өсөлтийн эсрэг ахмадуудын амьжиргаанд огт хүрэлцэхгүй байна. Мөн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Ардчилсан намын гишүүдийн жагсаалтай зэрэгцэн МАН-ын бүлэг хуралдаж,  Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Уг хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх заалтыг тусгасан. Жил бүр инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмээд байвал зөрүү гэдэг асуудал үүсэхгүй болно. Засгийн газар итгэлцүүрийг батална. Түүнчлэн жил бүр УИХ төсөв батлахдаа тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ. Дараалсан таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох заалтыг хуулийн төсөлд оруулсан. Тэтгэврийн зөрүүг барагдуулна. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төсөл батлагдаж байж, 2024 оны төсөвт эдгээр зохицуулалтууд орох юм хэмээн мэдэгдлээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn