Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг НББХ-р хэлэлцүүлнэ
2025.06.16

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг НББХ-р хэлэлцүүлнэ

Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн Пүрэв гарагт Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэх тов гарлаа.

Иргэн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Түвшин уг төслөө мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, олон нийтээр хэдэнтээ хэлэлцүүлж, гарсан санал санаачилгууд туссан талаар ярьж байв.